976.11.459125 info@environ.mn

Танилцуулга

Байгаль орчны зөвлөх үйлчилгээний ЭНВАЙРОН ХХК 2002 оны 9 дүгээр сард Байгаль орчны тогтвортой байдлыг хангах замаар улс орны нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд төв, орон нутгийн төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд, ард иргэдтэй хамтран ажиллах, экологийн мэргэжлийн үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан.

Монгол Улсын байгаль орчны төлөв байдалд үнэлгээ хийх, Монгол орны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх төслийн боловсруулалтын үе шатанд болон тухайн төслийг хэрэгжүүлснээс байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлох, технологийн шийдэл, төслийг хэрэгжүүлэх оновчтой хувилбарыг гаргах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан үнэлэх, байгалийн болон техник, технологиос үүдэлтэй гамшгийн цар хүрээ, үр дагавар, учруулах хохирлын хэмжээг тогтоож, эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах арга хэмжээг боловсруулах, зөвлөгөө өгөх, судалгаа шинжилгээний ажил эрхлэх эрхээр хангагдсан мэргэжлийн компани юм.

Байгаль орчны удирдлага, байгаль орчны хууль эрхзүй, уур амьсгалын өөрчлөлт, барилга байгууламж, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, газрын тос, хими, биологи, биотехнологи, мэдээллийн технологи, газарзүйн мэдээллийн систем, тандан судалгаа, гамшгийн мэргэжлийн 15 үндсэн ажилтантай бөгөөд нарийн мэргэжлийн 15 гэрээт зөвлөхийг ажиллуулдаг. Тус компаний нийт ажиллагсадын 66 % эрдмийн зэрэг цолтой бөгөөд үүний дотор академич 2, шинжлэх ухааны доктор 4, боловсролын доктор 6, магистр 8 байна.